Davaa
13/04/2025
Зүрхэн дөл
Heartflame” Анхны бүлэг
Зүрхэн дөлний нууц
Цас хөндийд зөөлөн хаялж, сарны гэрэлд Хүннү гүрний нутаг бүхэлдээ хүйтэн ган төмрөөр амьсгалах мэт санагдана. Хар уулсын оройг бүрхсэн манан дунд нэгэн сүүдэр сэлмээ аажмаар татан гаргалаа. Тэр нь Хангал. Түүний нүдэнд дөл мэлтэлзэж, өнгөрсөн амьдралын хорслоор шатаж байв.
“Өнөө шөнө дахин хэн ч намайг ‘сул дорой’ гэж хэлэхгүй… Архад… чи надаас бүхнийг авч одсон. Харин би чамаас өнөөдөр бүгдийг чинь авна.”
Хар тамхинд донтсон мэт мушийсан, гэмгүй мэт атлаа араатан шиг царайтай Архад мөн манан дундаас гарч ирэв. Түүний гинжит сэлэм агаар зүсэхдээ ч яс хугалах мэт аймшигтай сонсогдоно.
“Хөөе, уулын хулгана… Чи намайг ална гэж үү? Хөгжилтэй байна шүү.” гэж тэр амандаа шивнэхдээ зэвүүнээр инээв.
Гэнэт газар доргиж Хангал ухасхийн дайрлаа. Түүний сэлэмнээс оч үсэрч, Архадын гинжэт сэлэмтэй хангинан мөргөлдөв. Сэлэмний зөрчил хийгээд хашгиралтаас болж уулын цас ч унаж эхлэв. Архад Хангалыг мод руу чулуудах мөчид, Хангалын мөр хугарч, амнаас нь цус цацран газар унав.
“Сул дорой хэвээрээ л байна шүү дээ…” гэж Архад ёжлон инээмсэглэнэ.
Гэвч Хангал аажмаар босч ирэв. Түүний нүд улаан дөлөөр асаж, гарт нь барьсан сэлэм халуу шатаж байв.
“Би ганцаараа биш. Би хамгаалах ёстой хүнтэй болсон.”
Тэр хүн бол Аюура.
⸻
Цамхгийн орой дээрээс Аюура тулааныг харж байлаа. Хангалын нуруу, Архадын гинжээр шалбарах бүрт цус цас холилдон урсаж байв.
“Хангалаа… Чиний доторх хүчийг чи өөрөө ч ойлгоогүй байна…” гэж Аюура нулимстай шивнэнэ.
Архад агаарт гинжээ эргүүлэн, Хангалын хөлийг сэтлэн хяргана. Гэдэс рүү нь хэд хэдэн удаа өшиглөж, араас нь сэлмээ түүний мөр лүү зоов. Цус садран гарч, цас улаан болсон байлаа.
“Архад үл ойшоон, инээв.
Гэтэл түүнийг ардаас гэнэт сэлэм зүсэж орж ирэв.
Аюура.
Тэр Хангалын өмнө зогсож, сэлмээ Архад руу чиглүүлжээ.
“Түүнийг албал… миний доторх гэрлийг ч чи устгана.” гэж Аюура хэлж амжсан даруй Архадын сэлэм Аюурагийн эгц өөдөөс зүсч, цээжийг нь нэвт цоолов.
Хангалын нүдэнд гэрэл тусаагүй, зүгээр л тэнгэрээс харж буй гал шиг улаан дөл асав.
“АЮУРАААААААААА!!!”
Түүний цээжнээс улаан дөл шиг гэрэл цоргиж, түүний сэлэм галд шатаж эхлэв. Цус дусалж буй газар хүртэл шатаж байлаа. Хангалын дотоод хүч — Зүрхэн Дөл — сэрсэн байв.
Өндөр уулсын завсарт, салхи зэвүүцэл мэт исгэрч, манан шиг утаа хөндийд суунаглана.
Тэр өдөр тэнгэр ч өөрөө цочирдсон мэт байлаа.
Хангал, бие дүүрэн шарх сорви, нүдэнд нь зөөлөн сэтгэл аль хэдийн үхсэн. Харин үлдсэн нь зөвхөн зүрхэн дөлийн гал, өшөө, тангараг. Түүнтэй нүүр тулсан Архад — Хүннүгийн урвагч жанжин, зүрх нь хүйтэн, харц нь амьд хүнээр хооллодог араатан шиг.
Цусанд хутгалдсан, урагдсан хуягны дотроос Хангалын амьсгаа тавчидан зөөлрөнө. Гар нь салгалах ч сэлмээ тавиагүй. Өрсөлдөгчийн харцнаас илүү гүн уур хилэн түүнд байсангүй.
Архад (гүн инээмсэглэн): “Чи амьдрах хүсэлтэй байхдаа над дээр ирэх нь алдаа байлаа. Үхэх гээд ирэх ёстой байтал…”
Архад хөдлөв. Түүний хөдөлгөөн хүн биш, араатан мэт догшин, гэтэж буй бар мэт. Гинжин зэвсгээ толгой дээрээс эргүүлэн, аянга шиг Хангал руу довтлов. Гинж агаарыг сүлбэн ирэхэд Хангал толгойгоо эгцлэн доош суун бултав. Газарт цохигдсон гинж цас, шороо онохдоо, ясанд хүрч байгаам шиг хяхтнан дуугарав.
Хангал сэлмээ далайж, эсрэгээрээ Архадын хөлийн шагайг зүсэхэд мах хөндлөн цуурч, цус тэсрэн асгарлаа.
Архад: “Чи ч… хоншоортой байна шүү!”
Архад гинжээ мушгин, Хангалын мөр рүү чангаар шидэв. Гинж мөрөнд нь оносон ч Хангал өөрийгөө болиулсангүй — тэр сэлмээ баруун гараараа шидэн, Архадын цээж рүү зоолоо. Гэхдээ хэтэрхий түргэн.
Архад түүний сэлмийг хоёр гараараа барьж аваад, гинжээ шахан, Хангалын хүзүүнд ороож чангалахад — гинж ясанд тулан дарж, амьсгаа боогдов.
Архад (шивнэн): “Чи гинжний хүчийг мэдэхгүй… энэ зэвсэг хүмүүсийг удаанаар алдаг.”
Хангалын хүзүүнд гинж ороогдож, нүд нь цагаантаж, цус амаар нь урсан гарна. Амьсгал боогдон, амь тавих дөхөх мөчид… тэр нүдэндээ Аюурагийн шархдсан, түүнийг хамгаалахын тулд орилон унаж буй төрхийг дахин харлаа.
“Би ганцаараа биш. Би түүнийг орхиогүй. Тэр миний гэрэл…”
Гал дотор нь дүрэлзлээ. Зүрхэн дөл амь орлоо.
Гинжнээс гараа сугалж, Хангал Архадын цээж рүү хамаг хүчээрээ мөргөн унагаж, хоёр гараараа түүнийг газарт дарж авлаа. Сэлмээ олж амжаагүй байсан ч… түүний гар өөрөө зэвсэг байлаа.
Хангал Архадын нүүр рүү зангирсан гараараа балбан цохив.
1…
2…
3…
Цус асгарна.
4…
5…
Шүд хугарав.
6…
7…
Архад гинжээрээ Хангалын гарын шууг зүсч, цус тургилав.
Хоёр биетний дунд мах урагдаж, яс хугарч, цус газар дүүрэн түрхэгдэж байв. Энэ бол хоёр хүн биш, хоёр араатны тулаан байлаа.
Архадын уруул сэтэрч, амнаас нь цуст уур савссан ч, гинжээ эргүүлж, Хангалын нуруу руу дэвсэж цохиход Хангал газарт унаж, хүзүүгээ шүд зуун хөдөлгөв. Хөдөлж байсан газар нь цусанд халтирч байв.
Архад: “Энэ чинь л бодит тулаан. Ялсан нэг нь нөгөөхөө харгисаар дуусгадаг. Гэхдээ чи мэдэх үү, Хангалаа… намайг үхүүллээ ч чи амьд үлдэхгүй!”
Хангал босов. Ганц нүд нь цусанд бүрхэгдсэн ч тэр инээмсэглэв.
“Би үхэхээс айхгүй. Гэхдээ чи миний дотор байгаа галыг унтрааж чадахгүй.”
Тэр сэлмээ барьлаа. Сэлэм нь улаан туяатай шатаж байв. Энэ бол Зүрхэн дөлний жинхэн илрэл.
Сүүлчийн довтолгоо эхэллээ.
Хангал хэдэн алхмын зайнаас ухасхийн, Архадын толгой руу сэлмээрээ цохив. Архад эсэргүүцэн, сэлмийг гинжээр ороон барив. Харин Хангал түүний толгой руу хөлөөрөө өшиглөн, унагааж, шууд гүрээнд нь сэлмээ зоолоо.
Архад хашгирна. Орилно. Цус, уур, гал бүгд нэгэн зэрэг тэнгэрт огшиж байв.
Хангал түүний дэргэд сөхрөн суулаа. Сэлмээ сугалж ахин Архадын цээжинд гүн зоож, чихэнд нь аяархан хэлэв:
“Хараач… нар мандаж байна. Чиний биш миний нар байх болно.”
Сэлмээ сугаллаа. Архадын зүрхийг галт сэлэм хэдийнээ шатаажээ.
⸻
Цаст уулсын дунд чимээгүй.
Зөвхөн шатсан төмрийн үнэр, цусны үнэр, баатарлаг түүх эхлэх ба төгсөх цэг.